Анхаар автомашинаа ачуулав?

2016 оны 1 сарын 3

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Журмын хүрээнд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйц байрлуулсан автомашиныг 08:00-20:00 цагийн хооронд зөөж, шилжүүлэх юм. Ингэхдээ мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микро автобус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр ачихаар болоод байгаа юм. Харин саатуулах байрны төлбөр 3000-20 мянган төгрөгийн хооронд байхаар тогтоожээ. Тиймээс та авто машинаа зогсоолд байршуулахгүй бол торгуулах болж буйг анхаарна уу.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна