Хөдөлгөөнд саад учруулсан авто машиныг ачиж байна

2016 оны 1 сарын 4

Нэг хэсэг машин ачих “шийтгэл”-аас ангид байсан нийслэлчүүдэд хандахад энэ торгууль дахин сэргэснийг сануулъя. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.  Журмын хүрээнд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйц байрлуулсан автомашиныг 08:00-20:00 цагийн хооронд зөөж, шилжүүлэх юм. Ингэхдээ мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микро автобус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр ачихаар болоод байгаа юм. Харин саатуулах байрны төлбөр 3000-20 мянган төгрөгийн хооронд байхаар тогтоожээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна