ИУ англичуудыг цаазалсан видеог цацжээ

2016 оны 1 сарын 4

Кадр: The Independent

 

“Исламын улс” гэх хэт даврагч бүлэглэлийн дайчид сүлжээнд видео байрлуулан британи тагнуулчид гэх таван хүнийг цаазаар авснаа  харуулжээ. Энэ тухай The Independent сонин нэгдүгээр сарын 3-нд мэдээлсэн байлаа. Уг бичлэгт исламчууд Британийн ерөнхий сайдад занал хийн Дэвид Кэмероныг Цагаан ордны ухаан муутай боол гэж нэрлэжээ.

 

10 минутын видео бичлэгт улаан шар  хувцастай таван хүн Британийн тусгай албаны туршуул байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байлаа.  Исламын дайчдын нэг нь өөрийн бүлэглэлийг нэгэн удаа Их Британид нэвтрэн орж шариатын хуулиар түүнийг захирах болно гэв.

 

Видео нь дараагийн цаазлалтыг хийнэ гэж  зарласнаар  төгсөв. Тэнд хүүхдийн дуу англи аялагаар “бид буруу номтон кафируудыг тэнд нь хөнөөнө” гэж хэлж байлаа.

 

Арванхоёрдугаар сарын 3-нд Их Британи Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож эхэлсэн юм. 2014 оны есдүгээр сарын 24-нөөс британичууд Иракт  алан хядагчдын бүлэглэлийн эсрэг ажиллагааг явуулж  иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна