2016 оныг арай дээр, өвдөг тэнийсэн жил болох болов уу гэсэн хүлээлттэй байна

2016 оны 1 сарын 4

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн сумдад ажиллалаа.

 

Орон нутгийн иргэд түүнээс Сонгуулийн хуулийн зүйл заалтын талаар асууж сонирхжээ. Мөн орон нутагт улс төржилт, намчирхал газар авч байгааг ярьсан байна. Цөөн хүн амтай газарт нам байхгүй байсан ч болно гэж үзэх хүмүүс олон байна.

 

Шинэ жилийн босгон дээр УИХ-ын  гишүүн Я.Содбаатар аймгийнхаа Бат-Өлзий, Хархорин, Хужирт зэрэг суманд ажиллаж иргэдийн санаа бодлыг сонслоо. Өнгөрч буй 2015 он хэцүү, хүнд жил байсныг иргэд ярьж байна. Үүнийг өрхийн орлого буурсан, эдийн засаг хямарсан, үнийн өсөлт зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Тэд ирэх 2016 оныг арай дээр, өвдөг тэнийсэн жил болох болов уу гэсэн хүлээлттэй байна.

 

Я.Содбаатар гишүүний хувьд ч гэсэн төрийн төсөв багассан, тулгамдсан олон чухал хуулийг батлах шаардлага гарсан тухай ярилаа.

 

Иргэдийн зүгээс намд биш хүндээ санал өгдөг болмоор байна гэсэн саналууд гарч байлаа. Мөн Сонгуулийн хууль хэр чанартай болсон, Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар асууж тодруулсан юм.

 

Үргэлжлэлийг бичлэгээс ...