Хүүхдийн мөнгийг энэ сарын 10-ны дотор олгоно

2016 оны 1 сарын 4

Өнгөрөгч оны  арванхоёрдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ сарын 10-ны дотор олгохоор ажиллаж байгаа аж. “Хүний хөгжлийн сан”-д хөрөнгө төвлөрөхгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард тус мөнгийг олгож чадаагүй хэмээн Сангийн яамнаас мэдэгджээ. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн тухай хуулиар, хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны төвшнөөс хамаарч олгохоор болсон. Ингэхдээ хорооны халамжийн хэлтсээс айл өрхүүдээс авсан амьжиргааны судалгаан дээр үндэслэн 1-17 бүлэгт хуваан хамрах айлын хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн өгөх юм. Судалгаанд хамрагдаагүй, эсвэл судалгааг буруу гаргасан гэж үзвэл харьяа хорооны нийгмийн халамжийн хэлтэст хандан, халамжийн ажилтантай өдөр тохирох ба тохирсон өдөр халамжийн хэлтсээс хүн очиж тухайн айлын амьжиргааны төвшинг тогтоох ажээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна