Гааль, татварыг хэн удирдах вэ?

2016 оны 1 сарын 4

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн газрыг Улсын  бүртгэлийн ерөнхий газартай  нэгтгэхээр улсын төсөвт суулгасан. Төсвийн тухай хуульд заасны дагуу гааль, татварын байгууллагыг нэгтгэснээр 250 орчим хүн цомхотголд өртөж байгаа аж. Тодруулбал, ГЕГ-аас 100 гаруй хүн,  ТЕГ-аас 150 орчим хүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Харин дээрх хоёр байгууллагыг нэгтгэж, даргаар нь Сангийн дэд сайд асан С.Пүрэвийг томилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар  нэгтгэсэн газар, агентлагуудын шинэ дарга нарыг томилгооны асуудлыг хэлэлцэх аж.

Гааль, татварын байгууллагыг нэгтгэснээр 250 хүн ажилгүй болж, тэдний улсаас авах ажилгүйдлийн халамж төсөвт багагүй ачаалал нэмж болзошгүй байна.

ҮТЕГ болон ГЕГ-ын даргыг томилсны дараа дотоод халаа сэлгээ, цомхотголыг хийх бололтой.  Юуны өмнө ажилдаа алдаа эндэгдэл гаргасан, хариуцлагагүй ажилтнууд хамгийн түрүүнд цомхотголд өртөж магадгүй бололтой.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна