Баяраар 245 гэмт хэрэг үйлдэгджээ

2016 оны 1 сарын 4

Баярын өдрүүдэд нийт 245 гэмт хэрэг үйлдэгдснээс  хулгайн хэрэг 133, танхайн хэрэг 22 байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд нэгэн иргэн хутгалуулсан хэрэг өчигдөр гарчээ. Дуудлагын дагуу шалгахад, ХУД-ийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 38 настай Б гэгч эрэгтэйг хамт архи уусан этгээд нь баруун даланд нь хутгалж, гэмтээжээ. Одоогоор сэжигтнийг цагдаагийн байгууллагад саатуулан шалгаж байгаа юм байна.

Мөн Хан-Уул дүүрэгт 31 настай Э-г 42 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалжээ. Мөн Налайхад архи ууж байгаад учир битүүлгээр хоёр хүн амиа алдсан байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна