Порошенко өөрийн зурагтай The Economist сэтгүүлээр бардагнажээ

2016 оны 1 сарын 4

Англи хэлээр гардаг нөлөө бүхий The Economist гэдэг долоо хоногийн сэтгүүлийн жилийн эцсийн дугаарын хуурамч гэрэл зурагт хуурдагдан Украины ерөнхийлөгч Петр Порошенко Twitter дэх өөрийн хуудаснаа бардагнасан бичлэгийг нийтлэв. Жинхэн эх хувьд нь байсан Путины зургийн оронд түүний зургийг эвлүүлсэн байлаа.

“Зарим бэлэгийг магтаалын үг гэлгүй хувийн хариуцлага гэж хүлээн авдаг. Баярын өдрийн дэгдээ оруулж байна” хэмээн Поршенко бичээд “засварлагдсан” сэтгүүлийн зургийг шинэ  жилин гацуурын тоглоомын зургийн хажууд байрлуулжээ.

Нэртэй сэтгүүлийн зургийн Путины оронд Прошенкогийн зургийг графикийн засварын тусламжтайгаар байрлуулан түүний Барак Обама, Ангела Меркель, Хилларий Клинтон нарын эгнээнд оуулсан байлаа. Хавтасны зургийн 2016 оныг 2017 болгон өөрчилсөн байв.

Эхлээд Украины сүлжээний бүртгүүлэгчид гайхсан байснаа нэг уншигч нь жинхэн хавтасны зургийг нь олж нитлүүлснээр булхай нь илэрлээ.

SGTreport @SGTreport

SPECIAL REPORT: The World in 2016 According to The Rothschild’s ‘The Economist’ Magazine http://sgtreport.com

Украинчуудын сэтгэгдэл  тэднийг хуурах гэсэн Петр Порошенкогийн талаар ихээхэн  хөөрөлтэй байв. “Залуу байхдаа бид культуристуудын зурагт өөрсдийн толгойг нааж явлаа. Мөн л инээдтэй, гэнэн байж дээ” гэж нэг нь бичсэн бол “Фотошоп ашиглаж сураа юу? Залилан байж тийш орох гээ юу, колонийн захирагч-хүүхэлдэйд тэнд байр байдаггүй юм!” гэж  нөгөө нь сэтгэдлээ бичсэн байна. “Фейк хавтас, фейк  ерөнхийлөгч, фейк түүх, фейк улс! Хөөж  хавагнаж байхаа  больж үз” (английн fake-хуурамч хийц гэсэн утгатай үгнээс) гэсэн сэтгэгдэл ч байлаа.

Петр Порошенко 2014 оны тавдугаар сарын 25-ны сонгуулиар Украины тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна