Гудсан доорх мөнгийг олох операци ҮХ зөрчсөн үү?

2016 оны 1 сарын 4

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталснаар гудсан доор нуусан мөнгө олох операци амжилттай явагдаж байгаа. Хуулийн хүрээнд хэн нэгний халаасанд нуугдсан  зургана их наядын хөрөнгө ил болсон. Мөн нуусан хөрөнгө ил болгох хүмүүсийн хүсэлтээр  хуулийн хугацааг энэ оны хоёрдугаар  сарын 20 хүртэл сунгасан юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлжээ.

Түүний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр болох гэнэ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх талаа цэц хуралдана гэсэн мэдээллийн араас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоосон шиг шийдвэр ахиад гаргах вий гэсэн болгоомжлол байна.

Иргэн н.Базарын гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр ипотекийн зээлийг зогсооход хүрсэн билээ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна