Үерт 40 саяыг зарцуулна

2016 оны 1 сарын 4

 

Их Британийн засгийн газраас үерийн гамшгийн дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтад 40 гаруй сая фунт стерлингийг зарцуулахаа амлажээ. Их Британи даяар өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр хүчтэй шуурга, аадар борооны улмаас олон мянган айл усанд автаж, гэрэл цахилгаангүй болсон юм. Үерийн усны түвшин түүхэнд байгаагүй их хэмжээнд хүрч, зарим газарт хэдэн метрээр хэмжигдэж байгаа аж. “Эва” далайн шуурганы дараа Хойд Ирланд, Уэльс, Англи, Шотландын зарим хэсэг үерт автсан юм.

 

Их Британийн сөрөг хүчнийхний зүгээс ерөнхий сайд Дэвид Камероны засгийн газар үерийн гамшгаас хамгаалах арга хэмжээг хангалттай аваагүй хэмээн буруутгажээ. Түүнчлэн “Observer” сонинд Их Британийн засгийн газрын төсвийн таналтын улмаас үерийн гамшгаас сэргийлэх арга хэмжээг хангалтгүй хэмжээнд эсвэл огт хийгээгүй хэмээн нийтэлсэн аж. Их Британид 2000 оноос хойш таван удаа их усархаг жил болсон ч засгийн газар үерийн гамшгаас сэргийлэх арга хэмжээг үл хайхарсан хэмээн тус сонинд бичсэн байна.

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна