Celine маркийн эмээл хэлбэрийн цүнх

2016 оны 1 сарын 4

Celine цүнхний энэ хаврын цуглуулгад анхаарал татах зүйл бишгүй. Жишээлбэл, Saddle (эмээлийн хэлбэртэйгээс ийм нэртэй болсон) загварын хажуугаар өнгөрөх аргагүй. Загварын гадна тал нь матрын арьсаар хийгдэн дарсны хөх туяатай өтгөн улаан хүрэн өнгөөр будагджээ. Цүнхний дотор нь хонины зөөлөн арьсаар доторлогдсон байна. Цүнх нь 28х22 см  хэмжээтэй, сунгаж тааруулж болох бүстэй, сэтгэлд өег сонгомол хэлбэртэй. Аргагүй л дэгжин гоёл ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна