Газар хөдлөлтөд 5 хүн амиа алджээ

2016 оны 1 сарын 4

 

Энэтхэгийн зүүн хойд хэсгийн нутагт өнөө өглөө /I.4/ үүрээр 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас таван хүн амь үрэгдэж, 33 хүн гэмтэж бэртсэн болохыг Энэтхэгийн албаныхан мэдээлсэн байна.

 

Газар хөдлөлтийн голомт Мьянмар, Бангладешийн хилийн ойролцоох Энэтхэгийн Манипур мужийн төв Импхал хотоос баруун хойд зүгт 29 км зайтай байсан аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл бүс нутаг даяар хүчтэй мэдрэгджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна