Абе Путинтэй уулзахыг хүсчээ

2016 оны 1 сарын 4

 

Япон, ОХУ-ын хооронд газар нутгийн маргаан болсон хэдэн арлын асуудлаар ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах хүсэлтээ ерөнхий сайд Шинзо Абе илэрхийллээ. Арлын маргааны улмаас дэлхийн II дайнаас хойш өнөөг хүртэл ОХУ, Япон улсууд энхийн гэрээ байгуулаагүй явж ирсэн юм.

 

Харин Шинзо Абе “Дайн дуусаад 70 жил болсон байхад бид энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь хэвийн бус. Гэвч уулзалт хэлэлцээгүйгээр Хойд газар нутгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй” хэмээн ярьсан байна. Түүнчлэн Шинзо Абе Сири, Ираны асуудал болон терроризмтой тэмцэхэд ОХУ голлох үүрэг ролийг гүйцэтгэсэн хэмээн сайшаасан байна.

 

Япон улс 1945 онд дайнд ялагдал хүлээсний дараа Хоккайдогийн хойд хэсэгт орших дөрвөн арлыг ОХУ-д алдсан юм. Япон алдсан газар нутгаа эргүүлэн авахыг удаан хугацааны турш мөрөөдөж ирсний дээр хоёр орны хооронд энхийн гэрээ хэлцэл хүртэл яригдаж байв. Шинзо Абе 2012 онд Японы ерөнхий сайд болсноос хойш ОХУ-тай харилцаагаа сайжруулж, арлын асуудалд багагүй ахиц гаргасан боловч Украины зөрчил зэрэг бусад асуудлаас болж хүчин чармайлт нь үнэгүйджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна