Францчууд пуужингийн үйлдвэрийг бөмбөгджээ

2016 оны 1 сарын 4

 

Францын цэргийн нисэх онгоцнууд “Исламын улс” бүлэглэлийн жолоодлогогүй пуужин бэлтгэж байсан үйлдвэрийг Сирийн нутаг дэвсгэрт устгажээ. Энэ тухай Францын Батлан хамгаалах яамны сайт мэдээлсэн байлаа.

 

“Дөрвөн  сөнөөгч бөмбөгдөгч Rafale онгоц эвслийн нисэх хүчний хамт агаарын цохилтыг хийлээ. Пуужин үйлдвэрлэх төв нь Алеппо хотоос өмнө зүгт хэдэн  километрийн зайтай байрлаж байсан гэнэ.

 

Үүний өмнөхөн АНУ-ын тусгай ангийнхан Иракт “Исламын улс бүлгийн 15 дайчинг устгасан тухай мэдээ ирсэн юм. “Исламын улс”  гэх алан хядагчдын байгууллага нь  дэлхийн олон оронд хориотой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна