Х.Баттулгын өмгөөлөгчийг яллагдагчаар татжээ

2016 оны 1 сарын 4

Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг буруутгаж, шүүхээс цагдан хориод хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн. Тэгвэл оны өмнөхөн Б.Батзаяад холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг давхар шалгах шаардлагатай болж, сэжигтнээр татжээ.

Улмаар дээрх хэргийг бүхэлд нь Авлигатай тэмцэх газар хариуцан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Х.Баттулга төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч Бодьхүүгийн Батзаяаг шүүхээс хоёр сарын хугацаанд яллагдагчаар татаж, өнгөрсөн сарын 25-ны өдөр баривчилж, 461 дүгээр ангид цагдан хорьсон байна. Ингэхдээ түүнийг Эрүүгийн хуулийн 166.2, 203.2, 148.4 буюу онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган яллагдагчаар татаад байгаа юм байна.

Д.УУДАМ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна