БСГ-ын даргаар Ц.Пүрэвдоржийг томилох уу?

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

БСГ-ын даргаар Ц.Пүрэвдоржийг томилох уу?

Яг одоо 16.00 цагаас Засгийн газрын хуралдаан болж байна. Өнөөдрийн хурлаар Гааль, Татварын ерөнхий газрын дарга, Бүртгэл, статистикийн газрын дарга нарын томилгоог хэлэлцэж магадгүй бололтой.

Зарим хэвлэлээр ГЕГ, ТЕГ-ын даргаар Сангийн яамны Дэд сайд асан С.Пүрэвийг томилохоор болж, Бүртгэл, статистикийн газрын даргаар Улсын бүртгэлийн газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилно хэмээн мэдээлж байна.

Гааль болон татварын байгууллагын нэгтгэснээр 250 орчим ажилчин ажилгүй болох аж.

Харин Үндэсний статистикийн хороог Улсын  бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэснээр хичнээн хүн ажилгүй болох нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч энэ нэгтгэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч буй. Хэдхэн хоногийн өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээж, хэд хэдэн зүйлийг шаардсан. Статистикчид Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг хариуцлагагүй хэмээн буруутгаж, ямар ч халаа сэлгээ хийхгүй байхыг хүссэн. Мөн шинээр байгуулагдах  Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар С.Мэндсайханыг томилж, хэнийг ч халж сэлгэхгүй байхыг Засгийн газрын тэргүүнд “хатуу сануулсан”. Тэдний шаардлагыг үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд буй.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж