Мэдрэгчтэй бээлий хямдарчээ

2016 оны 1 сарын 4

Хүйтний улирал эхэлсэн энэ үед гадаа явж байхдаа ухаалаг утсаа хэрэглэх үед гар даарах гэдэг асуудал тулгардаг.

Мэдрэгчтэй дэлгэцтэй тохирон ажиллах бээлий энэ үед таны хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэг болох нь гарцаагүй. Энэхүү бээлий нь эрхий болон долоовор хурууны өндгөн хэсэгтээ мэдрэгчтэй дэлгэцтэй тохирон ажиллах тусгай гадаргуутай аж.

Анх худалдаанд гарахдаа 10 ам.долларын үнэтэй байсан бол одоо хямдран 5 ам.доллар болжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна