Хүнсний талоноор архи, тамхи өгөхгүй

2016 оны 1 сарын 4

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр “Хүнсний талон” олгодог. Энэ жил ч энэхүү хөтөлбөр үргэлжлэх юм. Хүнсний талон гэдэг нь эмзэг бүлгийн насанд хүрэгчдэд сард 10 мянга, хүүхдэд таван мянган төгрөгийн хүнс авах эрхийн бичгийг хэлээд буй юм. Уг  талоноор архи, тамхи худалдан авч болохгүй. Харин хүнсний бараанаас гадна  ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой ажээ.

2013 онд улс даяар явуулсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны нэг болон хоёрдугаар бүлэгт хамрагдсан өрхөд хүнсний талон олгох бөгөөд  Нийгмийн халамжийн газраас хүнсний талон олгож эхлэх юм.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна