Цукерберг ухаалаг гэрийн систем бүтээнэ

2016 оны 1 сарын 4

Фейсбүүкийг үүсгэн байгуулагч, хамгийн залуу тэрбумтан Марк Цукерберг энэ жил гэр орноо удирдахад нь туслах компьютерийн системийг хиймэл оюун ухаанд үндэслэн бүтээх зорилго тавьсан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “2016 оны миний хувийн зорилго бол гэр орноо удирдахад болон ажилд туслах энгийн хиймэл оюун ухаан бүтээх юм” хэмээн фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

“Эхлээд би энэ салбарт ямар технологиуд байгааг судална. Дараа нь шинэ системээ хөгжим, гэрэл асааж унтраах, температурыг тохируулах зэргээр бүх зүйлийг удирдахын тулд миний дуу хоолойг ойлгодог болгоход сургана. Мөн миний найзууд хаалга тогшиход тэднийг царайгаар нь таньдаг болгоход сургана” гэжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна