Усан доор теннисний талбай барих санал тавьжээ

2016 оны 1 сарын 5

Дэлхийн баячуудын очих газрын нэг Дубай болоод удаж байна. Тэр дундаа мэргэжлийн спортоос төрсөн тэрбумтнууд Дубайд бэлтгэлээ хангахаар очих нь их болжээ. Дубайд тэдэнд хэрэгтэй бүх л нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа учраас тэр.

Дэлхийн хамгийн өндөр цамхагт тооцогдож байгаа 828 метр өндөр Бүрж Дубайн дээвэр дээр орчин үеийн бүхий л шаардлагыг хангасан теннисний талбай байдаг. Энд дэлхийн топ теннисчид ирж бэлтгэлээ базаадаг.

Ийнхүү дэлхийн хамгийн өндөрт орших теннисний талбай байгуулсан Дубай одоо далайн усан дор байгуулах гэж байна.

Өнгөрсөн оны эхээр Польшийн архитекторч Кристоф Котала усан доор теннисний талбай байгуулах саналыг Дубайд тавьжээ. Нийт долоон ширхэг теннисний талбай байх бөгөөд шилэн бүрхүүлтэй байх аж.

Усан доор теннисний талбай байгуулах нь тийм ч амар биш гэдэг нь ойлгомжтой. Усанд тэсвэртэй барилгын түүхий эдээс гадна, газар хөдлөлт, цунамигийн цохилтыг тэсвэрлэх шаардлагатай.

Энэ байгууламжийг барихад одоогийн байдлаар 1.7-2.5 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн архитекторч Котала CNN-гийн сурвалжлагчид ярьсан байна.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна