Их дээд сургуулийн багш нар волейболоор өрсөлдөнө

2016 оны 1 сарын 5

Монголын их дээд сургуулиудын биеийн тамирын багш нарын дунд сагсан бөмбөг, волейболын тэмцээн зохион байгуулагдахаар болжээ.

Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиудын багш нарын дунд болох цуврал тэмцээн энэ долоо хоногт волейбол, ирэх долоо хоногт сагсан бөмбөгөөр үргэлжлэх юм байна. Волейболын тэмцээний техникийн зөвөлгөөний хурал өнөөдөр 12.00 цагаас ХААИС-ийн Бие бялдар хүмүүжлийн тэнхимийн багш нарын өрөөнд болно. Харин сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд МУБИС-ийн УБТДС-ийн спорт зааланд тэмцээн явагдах юм байна.

Тэмцээний талаарх мэдээллийг www.facebook.com/IDSBTBHolboo хуудсаас аваарай.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна