Хаан банк Монгол улсын шилдэг банкаар тодорлоо

2016 оны 1 сарын 5

Дэлхийн улс орнуудын шилдэг арилжааны банкуудыг тодруулдаг Их Британийн Лондон хотноо төвтэй THE BANKER сэтгүүлээс ХААН Банкыг 2015 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодрууллаа.

90 дэх жилийнхээ түүхийн хуудсыг эргүүлж буй THE BANKER сэтгүүл нь олон улс болоод бүс нутгийн банк санхүүгийн байгууллагын шилдгүүдийг тодорхойлохдоо банкны санхүүгийн голлох үзүүлэлт, эрсдэл даах чадвар, дэвшилтэт технологи, бизнесийн тогтвортой өргөжилт, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд хийсэн ажлууд болон нийгмийн хариуцлагыг харгалзан үздэг байна.

Энэ удаагийн шалгаруулалтанд Төв болон Зүүн Европ, Ази-Номхон далай, Латин Америк, Дундад ази – Африкийн бүс нутгийн шилдэг 100 гаруй олон улсын шилдэг банкууд оролцлоо.

ХААН Банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг эзнээр 2010 онд тодорч байсан бөгөөд 2015 оны МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК-аар тодруулахад санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, салбар нэгжийн өргөжилт, дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим үйлчилгээний өргөжилт болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг илүүтэй харгалзан авч үзсэнийг шүүгчид онцолсон байна.

ХААН Банкны тогтвортой үргэлжлэх амжилт бүтээлийн баталгаа болон Монгол Улсын “Шилдэг банк”-аар шалгарч, эрхэм харилцагч та бүхний бидэнд хүлээлгэсэн итгэл, ХААН Банкны нийт ажилтнуудын хөдөлмөрийн үр шим бодит үр дүнг дагуулсаар буйд талархал илэрхийлж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна