Азаренка хоёрдугаар тойрогт шалгарлаа

2016 оны 1 сарын 5

Талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний эхнийх болох “Австралийн нээлттэй тэмцээн” энэ сарын 18-ны өдөр Мельбурн хотноо эхлэх билээ. Тэгвэл тус тэмцээнийг угтсан цуврал тэмцээнүүд Авсралид болж байна.

Энэ сарын 3-ны өдөр эхэлсэн 1 сая ам.долларын шагналын сантай Брисбэйн нээлттэй тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид өрсөлдөж буй. Дэлхийн чансааг тэргүүлж явсан Беларусын Викториа Азаренка эхний тойрогт ОХУ-ын Е.Веснинатай оноолт таараад байсан. Тэгвэл өчигдөр болсон тоглолтод Азаренка өрсөлдөгчөө 6:2, 6:0-оор буулган авч хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрээр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Румыны Симона Халептай өрсөлдөх юм.

Одоогоор шөвгийн наймд тэмцээнд наймд эрэмбэлэгдэн тоглож буй Италийн Роберт Винчи ганцаараа шалгараад байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна