ОХУ-ын цэргийн тагнуулын газрын дарга нас баржээ

2016 оны 1 сарын 5

ОХУ-ын Зэвсэгт хүчний Тагнуулын удирдах газрын /оросоор ГРУ/ дарга генерал Игорь Сергун нас баржээ. 58 настай Игорь Сергуны гэнэтийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнийг мэдлэг туршлагатай командлагч, жинхэнэ эх оронч, эр зоригтой эр хүн байсан хэмээн харамсал илэрхийлжээ.

 

Игорь Сергун 2011 онд Оросын Зэвсэгт хүчний Тагнуулын удирдах газрын дарга болсон аж. Крым хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэний дараа АНУ болон Европын холбоо Игорь Сергуныг Оросын албаныхны эсрэг хоригт багтаасан байжээ. Барууны ажиглагчид Крым хойгийг ОХУ буцаан авахад Зэвсэгт хүчний Тагнуулын удирдах газар голлох үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг аж.

 

Генерал Сергун 1998 онд Албанид цэргийн атташегаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь армид олон төрлийн алба хашдаг байжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна