"Оддын дайн" кассын орлогоор АНУ-ын түүхэнд хоёрдугаарт орлоо

2016 оны 1 сарын 5

“Оддын дайн: Хүчнийсэрэлт” (Star Wars: The Force Awakens) киноны орлого өнгөрсөн Баасан гаригийн байдлаар 686,5 сая ам.доллар болсныг киноны эрхийг эзэмшигч Disney компанийн төлөөлөгч хэлэв.  

Кассын нийт орлогоор АНУ-ын түүхэнд эхний байрыг Жеймс Кэмероны "Аватар" (2009) эзэлсээр байгаа юм. “Аватар” 760,5 сая ам.долларын үзүүлэлттэй. Харин хоёрдугаар байрыг эзэгнэж байсан Колин Треворроугийн найруулсан “Юрийн галавын цэцэрлэг" (2015) кино /658,7 сая ам.доллар/ ийнхүү байрнаасаа ухарлаа.

“Оддын дайн”-ы дэлхийн улс орнуудаас олсон нийт ашиг нь одоогоор 1,4 тэрбум ам.доллар болоод байгаа өмнөх “Оддын дайн”-ы цувралуудаасаа давсан үзүүлэлт юм.

“Оддын дайн” цувралын анхны кино 1977 онд гарч асар их амжилттай байсан. Шинэ гарсан цувралд анхны киноноос хойших30 жилд гарсан өөрчлөлтийн тухай өгүүлдэг. Сүүлийн цуврал 200 сая ам.доллараар бүтсэн. Киноны найруулагч нь Жей Жей Адамс юм. Өмнөх цувралуудад тоглож байсан Харрисон Форд, Кэрри Фишер, Марк Хэмилл, мөн залуу жүжигчид Оскар Айзек, Адам Драйвер нар шинэ кинонд тоглосон байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард зураг авалт нь эхэлсэн найм дахь цуврал 2017 оны тавдугаар сард дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөөд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна