Ёолкоо хураах ч зав гарахгүй юмаа

2016 оны 1 сарын 5

Baachka Batchuluun

Ёолкоо хураах ч зав гарахгүймаа нээрээ...Одоо явж хэвийн боов,бэлэг сэлт, ууц мууцаа авна буузаа хийнэ хөлдөөнө тоолно...1 сар тэгж ингээл дуусна. 2 сар бол тодорхой. Айл хэсч алт мөнгөө цуглуулсаар барна. Дараа нь мартын тоорт шампаансаг, жоохон байжийснаа цэргийн баярын хэдэн шил пиав энээ тэрээ, тэгснээ нөгөө үхсэн ламын набоор чаклаад бас болоогүйээ вино зино...Тэгээл дараа нь сонгууль монгууль...АН МАН МАХН... бла бла гээл 4,5,6 сар будаа...Тэгээл удахгүй наадам шт. Наадмаас хойш хөдөө гадаа аялж зугаалж боодог хорхог гэж явжаагаал нэг хот ороод ирэхэд л 9 сарын 1. Нөгөө л сургууль цэцэрлэг, ажил төрөл....дараа нь юухан байхав дээ ганц 2 сарын дараа дахиал ёолк...Энэ ёолкны модыг зүгээр л гэрийн 1 байнгын тавилга болгочуул яасын ер нь. Засах, хураах гэж бөөн лай... ‪#‎гэнэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна