Шарлиз Терон, Дэвид Финчер олон ангит кино бүтээнэ

2016 оны 1 сарын 5

Шарлиз Терон, Дэвид Финчер нар маньяк, алуурчдын тухай олон ангит кино бүтээнэ. “Оюуны ангууч” гэсэн ажлын нэр өгөөд байгааг киног Холбооны мөрдөх товчооны туршуул агсны номоор хийж байна.

Шарлиз Терон Dior-ын рекламд

“Алга болсон бүсгүй” (Gone Girl), “Луун шивээст бүсгүй” (Girl with the Dragon Tattoo), “Олон нийтийн сүлжээ” (The Social Network) кинонуудаар алдартай найруулагч Дэвид Финчер (David Fincher) 2013 онд “House of Cards” нэртэй олон ангит кино бүтээн “Эмми” болон хоёр “Алтан бөмбөрцөг” шагнал  хүртсэн юм.

Дэвид Финчер

Mind Hunter-ийн “Inside the FBI’s Elite Serial Crime Unit” гэсэн 1996 онд хэвлэгдсэн номоор энэ киног хих юм. Номыг Жон Дуглас (John E. Douglas) бичжээ. Тэрээр 25 жил Холбооны мөрдөх товчоонд ажиллахдаа мянга гаруй алуучдыг илрүүлэн баривчлахад оролцжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна