Хоёр улсын сөргөлдөөн нефтийн үнэд нөлөөлөв

2016 оны 1 сарын 5

Ойрхи Дорнодын Арабын вант улс Иран хоёрын харилцаа эрс муудсан нь 2016 оны арилжааны эхний өдөр нефтийн үнийг өсгөлөө. Brent ба WTI маркийн нефтийн фьючерс нэгдүгээр сарын 4-ний өдрийн арилжааны нээлтээр гурван хувиар нэмэгдэв.

Өдрийн турш өсөлт нь удааширч, хоёрдугаар сарын гэрээгээр WTI нефть 1,8%, Brent нефть 2,7% дээр зогсов. Ийнхүү нефтийн үнэ 2015 оныг төгсгөсөн шигээ эерэг үзүүлэлтэй эхний өдрийн арилжааг хаалгалаа.

Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна