Доналд Трамп гольф тоглохдоо булхайцдаг

2016 оны 1 сарын 5

АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Бүгд найрамдах намын гол хөзөр болсон Доналд Трампийн сонгуулийн кампанит ажлын үг, үйлдэл болгон дуулиан, маргааны сэдэв болж байна. Гольф дээр ч ялгаагүй.

Гольфийн жинхэнэ хорхойтон, Холливуудын жүжигчин Самуэл Л.Жексон Доналд Трамптай байнга гольф тоглодог бөгөөд тэдний хэн нь сайн тоглогч вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Мэдээж би, ямар ч байсан булхайцдаггүй” хэмээн хариулсан гэнэ. Түүгээр ч барахгүй Трамп түүнийг мэдээгүй байхад гольфийн клубт гишүүнээр элсүүлж, гишүүнчлэлийн хураамж нэхэж байжээ.

Трампын гольфийн хамтрагчид нь түүнийг тоглоомонд булхайцдаг гэж хэлсэн нь анх удаа биш юм. Трамп тоглоомонд булхайцдагаа үгүйсгэдэг байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна