Автобус шатаж 14 хүн амь үрэгджээ

2016 оны 1 сарын 5

 

Хятадын хойд хэсгийн Ниншя-Хотонгийн өөртөө засах орны нийслэл Иньчуань хотноо өчигдөр /I.4/ автобус шатсанаас 14 хүн амь үрэгдэж, 32 хүн гэмтэж бэртжээ. Өглөө ажил цуглах цагаар автобус дүүрэн хүнтэй явж байхад гал гарчээ. Автобус 10 минутын дотор бүрэн шатсан байна.

 

Автобус шатсан шалтгаан тодорхойгүй байгаа юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятадад сэтгэцийн эмгэгтэй эсвэл өс хонзон өвөрлөсөн хүмүүс олон нийтийн эсрэг халдлага үйлдэх нь нэмэгджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна