LG хуйлж болдог уян дэлгэцээ танилцууллаа

2016 оны 1 сарын 5

Шинэ технологийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаг CES 2016 үзэсгэлэн болж буй билээ. Энэхүү үзэсгэлэн шоун дээр Өмнөд Солонгосын LG компани нэгэн шинэ бүтээгдэхүүнээ өнөөдөр танилцууллаа. Энэ бол хуйлж болдог уян дэлгэц юм.

Энэхүү уян дэлгэц нь маш уян учраас хуйлж, орооход ямар нэгэн гэмтэл авахгүй бас бүрэн HD  гэдгээрээ онцлог юм.

Гэхдээ уг дэлгэцийг одоогоор ямар нэгэн бүтээгдэхүүнд ашиглан худалдаанд гаргах болоогүй байгаа ба шинэ технологийн дэлгэцтэй төхөөрөмжүүд ямархуу үнэ ханштай байх талаар ч нарийн мэдээлэл өгөөгүй байна. Ингээд бидний өнөөгийн хамгийн дэвшилтэт дэлгэц хэмээн нэрлээд буй хүнхэр, гүдгэр, OLED LED дэлгэцүүд тун удахгүй халаагаа өгөх бололтой.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна