“Windows 10”-ыг хамгийн их хэрэглэдэг

2016 оны 1 сарын 5

Технологийн гигант Майкрософт компани хамгийн сүүлд гаргасан “Windows 10” үйлдлийн системийг 200 сая гаруй төхөөрөмжид суулгагдан, хамгийн их хэрэглэгчтэй хувилбар болсон тухай мэдээлжээ.

Уг хувилбар нь “Windows 8”-aac тав дахин хурдан хугацаанд дээрх хэмжээний хэрэглэгчтэй болжээ. Тус компани 2018 он гэхэд “Windows 10” үйлдлийн системээр ажилладаг төхөөрөмжийн тоог нэг тэрбумд хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Уг зорилгоо биелүүлэхийн тулд уг үйлдлийн системийг суурилуулсан шинэ загварын ухаалаг гар утас таблет зэргийг худалдаанд гаргах юм байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна