Google Glass 2.0 тавдугаар сард худалдаанд гарна

2016 оны 1 сарын 5

Гүүгл компанийн ухаалаг нүдний шил эхний хувилбараа аль хэдийнэ хэрэглэгчдэдээ хүргэсэн билээ. Чамгүй өндөр үнэтэй буюу 1500 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан уг ухаалаг нүдний шил төдийлэн олон хэрэглэгчтэй болж чадаагүй. Харин тус компани уг нүдний шилнийхээ дараагийн загвар болох Google Glass 2.0-ыг энэ оны тавдугаар сард худалдаанд гаргахаар болжээ.

Ямархуу хүчин чадалтай, шинэ ямар боломжуудтай байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч үнийн хувьд хямдрахгүй гэдэг нь тодорхой болсон байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна