Зинедин Зидан “Реал”-ыг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Зинедин Зидан “Реал”-ыг дасгалжуулна

Хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубийн шинэ дасгалжуулагчаар алдарт тоглогч Зинедин Зидан томилогдсон тухай Wall Street Journal мэдээллээ. Өмнөх менежер Рафаэль Бенитез зургаан сар ажилласны эцэст ажлаа өглөө.

Зидан “Реал Мадрид”-ийн залуучуудын багийг дасгалжуулж байсан юм.

Ажлаасаа чөлөөлөгдсөн Рафаэль Бенитезийн арга барил клубийн хөгжөөн дэмжигчдэд таалагдахгүй байсан. Бенитез нь хамгаалах арга барилыг түлхүү хэрэглэдэг. Рафаэль Бенитез өнгөрсөн долдугаар сард “Реал Мадрид”-тай гурван жилийн гэрээ байгуулж, өмнө ажиллаж байсан Карл Анчелоттигийн ажлыг авч байсан юм.

Эдүгээ 55 настай Рафаэль “Реал”-д ирсэнээс хойш клуб нэг их амжилттай байсангүй. Аль арваннэгдүгээр сард Рафаэльд клубийн удирдлага болон тоглогчид итгэл үзүүлэхээ больсон талаар яриа гарч байсан. Тэр битгий хэл коубийн гол тоглогч Криштиану Рональду “хэрвээ Бенитезийг халахгүй бол багаасаа гарна” хэмээн сүрдүүлсэн гэсэн яриа гарч байсан юм.

Энэ улиралд “Реал” 18 тоглолтын дараа үндэсний лигтээ “Барселон”, “Атлетико”-гийн дараа гуравт бичигдэж байгаа нь Рафаэлийг халах гол шалтгаан болсон.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж