Ким Чен Ун их буугаар буудах уралдаан зохиов

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун их буугаар буудах уралдаан зохиов

 

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун Ардын армийнхаа есөн нэгтгэлийн дунд ижил төрлийн их буугаар буудах уралдаан зохион байгуулсан тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний агентлаг дамжууллаа.

 

Ким Чен Ун их буучдыг магтаад байлдааны бэлтгэлийн шинэ аргад суралцах нь чухал гэсэн байв. Сургуулилалтын үеэр бүх байг устгасан гэнэ. Харин хаана энэ уралдаан явагдсан талаар мэдээлсэнүй.

 

Хойд Солонгосын Пунгери гэх туршилтын талбайд ямар нэг ажил хийгдэж байгаа нь устөрөгчийн бөмбөг турших бэлтгэл байж магадгүй гэж үүний өмнө Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж