Говьсүмбэрийн Засаг даргыг огцруулжээ

2016 оны 1 сарын 5

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэр бүхий төлөөлөгчид аймгийн Засаг даргыг огцруулах санал гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шинэ оны өмнөхөн хуралджээ. Тодруулбал, өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хуралдаж, олонхийн саналаар Л.Одсэрийг аймгийн Засаг даргаас огцруулахаар болсон бөгөөд уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн гэх мэдээлэл байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна