​2016 онд өөрийгөө бэлтгэх 3 алхам

2016 оны 1 сарын 5

Та шинэ ондоо бэлэн үү? Тэгвэл шинэ ондоо бэлтгэхийн тулд дараах гурван чухал алхмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Шинэ он гарч, сайн сайхан зүйлс бидэнд ирж байна. Тийм ээ, ням гаригт шартаад, амраад өнгөрүүлсэн байгаа байх. Гэхдээ та яагаад өөрийнхөө хүссэн ирээдүйдээ бэлтгэх цаг зав гаргахгүй өөрийнхөө үнэт цаг хугацаа болон эрч хүчийг дэмий өнгөрүүлээд байна вэ? Тэгвэл шинэ эхлэлийг өөртөө амлах дараах чухал гурван алхмыг дурдаж байна.

1. Бодож эргэцүүлэх

Маш олон хүмүүс өнгөрсөн жилийн 365 хоногийг хэрхэн өнгөрүүлснээ тодорхойлохгүйгээр шинэ онтой золгож байна. Гэхдээ амжилт, ялалтанд хүрсэн, алдаа гаргасан, хүмүүстэй харилцаа холбоотой байсан, харилцаа холбоогоо тасалсан, маш чухал зүйлсийг амьдралаас суралцсан гээд олон үйл явдал болж өнгөрсөн гэдэг нь дамжиггүй. 2015 онд ямар томоохон үйл явдлууд болж өнгөрснийг ухамсартайгаар бодож тайлбарлахад цаг гаргацгаая. Өөрөөсөө дараах асуултуудыг асуу:

  • Би өөрийнхөө амжилтанд хувь нэмэр оруулах ямар зүйл хийсэн бэ?

  • Би бүтэлгүйтэлд хүрэх юу хийсэн бэ?

  • Би ижил нөхцөл байдалд ялгаатай ямар зүйлсийг хийж болох вэ?

  • Миний цаг хугацаа, хүчин чармайлтыг ямар хүмүүс үнэлсэн бэ?

  • Би хэнтэй үр ашиггүй цагийг өнгөрөөсөн бэ?

  • Би өөрийн потенциалаа хэмжих ямар аргуудыг ашиглаагүй вэ?

  • 2013 оноос ямар зүйлийг би хамгийн ихээр санах вэ?

  • Ямар зүйлийг би илүү ихээр бахардаг вэ?

2. Гэмших

Хэн ч төгс биш. Ихэнх хүмүүс эерэг арга замаар үр дүнтэй, тааламжтай байдлаар ямар нэг зүйлийг хамгийн сайнаараа хийж, хувь нэмэр оруулахыг хичээдэг. Гэхдээ бид бүгдээрээ бүтэлгүйтдэг, сул талтай, хувиа хичээсэн, шунахай, бухимдалтай хүмүүс. Энэ бол бидэнд өөрсдийнхөө дутагдал, сул тал, амжилтаа таньж мэдэж, сэтгэл хангалуун бус тааламжгүй туршлагадаа хариуцлага хүлээх цаг. Зохистой үйлдэл хийхийн тулд дараах асуултуудыг өөрөөсөө асуу. .

  • Надад сайжруулах хэрэгтэй ямар зүйлс байна вэ?

  • Би хэнийг гомдоож, нөхцөл байдлыг засаж залруулсан бэ?

  • 2016 онд миний хувьд хэн буюу юу хамгийн чухал байх вэ?

3. Шинэчил

Оюун санаа, зүрх сэтгэлээ цэвэрлэх нь ур дах замдаа анхаарал хандуулж, эрч хүч авахад тустай. Энэ бол өөртөө амлалт өгөх цаг. Хоосон амлах хэрэггүй. Ямар хүн байхыг хүсч байна, тийм л хүн бол. Энэ жил энэ аялалаа эхлүүл. Миний эргэн тойронд байгаа намайг гайхашруулж, бишрүүлж байдаг миний эргэн тойронд байгаа маш олон хүнээс би маш их баяр баясгалан, талархлыг хүлээж авсан. Шинэ ондоо итгэл найдвараар жигүүрлээрэй. Дараах асуултуудыг асуу:

  • Энэ жил намайг урамшуулж, зоригжуулах хүн хэн байх вэ?

  • Ямар шинэ аялал миний өмнө байна вэ?

  • Суралцах шинэ хичээлүүд хаана байна вэ?

  • Чухал ач холбогдол бүхий ямар хувь нэмрийг би оруулах чадвартай байх вэ?

Энэ жил надад тусалж дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа. 2016 он таны хувьд үнэ цэнэтэй, сайхан жил байх болно гэдэгт найдаж байна. Таны хувьд илүү азтай, сонирхолтой жил байж ч мэдэх юм. 

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна