Энэ долоон үйлдлийг бусдаас хүлээхээ зогсоо

2016 оны 1 сарын 5

1. Бусдыг үргэлж зөв үйлдэл гаргана гэж хүлээхээ боль 

Хүн төгс байх албагүй учир алхам тутам зөв зүйл хийнэ гэж үгүй. Хүн бүр л алдаа гаргадаг, тийм учраас бусдын алдааг хүлээн зөвшөөрдөг, ойлгодог байх хэрэгтэй. 

2. Хүн бүр тантай санал нийлэх албагүй 

Хэн нэгнийг өөртэйгөө санал нийлээгүй, өөрийн үзэл бодлын төлөө бат зогсож байгаагийнх нь төлөө буруутгах нь бүдүүлэг асуудал. Бидний оюун ухаан, үзэл бодол өөр учир нэг нэгнийгээ үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. 

3. Бодол уншигч мэт байгаагүйн төлөө хэн ч буруутан болох ёсгүй 

Энэ нь ихэвчлэн найз нөхөд, гэр бүл, хосууд гэх мэт ойрын хүрээний хүмүүс дунд гардаг асуудал юм. Хэн ч таны толгойд юу болж байгааг мэдэхгүй учраас бодож мэдэрч буй зүйлээ өөрөө бусдад ойлгуулж сур. 

4. Хүн бүр таныг нэг бүрчлэн ойлгодог байх албагүй 

Хүн бүрт таалагдаж, өөрийгөө ойлгуулах гэж явах нь утгагүй хэрэг. Ийм учраас хэн нэгэн таныг бүрэн ойлгоогүйн төлөө бусдыг буруутгаж болохгүй. 

5. Хүн бүрийг яг л урьдын хэвэндээ байсаар байх болно хэмээн хүлээх хэрэггүй. 

Цаг хугацааны аясаар хүмүүс маш их өөрчлөгддөг. Гэхдээ бидний гаргадаг хамгийн том алдаануудын нэг бол тав, арав, хорин жилийн дараа ч найз нөхдөө урьдын адил гэнэн томоогүй, цаг зав ихтэй хүмүүс байсаар байх болно хэмээн итгэдэг асуудал юм. 

6. Таны хүссэн зүйл бусдад байхгүй байх тохиолдол байж болно 

Хүний амьдрал гэдэг байх байхгүй, хар цагаан олон өнгө будаг холилдон хөвөрдөг. Ийм учраас хэн нэгнээс тусламж хүссэн ч тэр хүнд таны асуусан зүйл үнэхээр байхгүй байж болно. 

7. Хүн бүр алтан чиг шугамын дагуу амьдардаг байх албагүй 

Амьдралд юу ч тохиолдож болно. Тийм учраас бусдаас үргэлж алтан чиг шугамын дагуу өөгүй цэвэрхэн амьдрал, замналыг шаардах нь утгагүй хэрэг. 

Эх сурвалж: www.hiub.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна