Амур, Тимур хоёр регби тоглож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Амур, Тимур хоёр регби тоглож эхэлжээ

ОХУ-ын Приморийн дархан цаазат газар үерхээд байгаа Амур нэртэй бар, Тимур нэртэй ямаа хоёрын нөхөрлөл улам гүнзгийрч байгаа гэж дархан цаазат газрын захирал Дмитрий Мезенцев мэдээлжээ.

“Бид өглөө болгон тэр хоёрт бөмбөг өгч байгаа. Бөмбөгөө авангуут тэр хоёр регби ч гэж хэлмээр, хөлбөмбөг ч гэж хэлмээр тоглож эхэлдэг. Амур бөмбөгийг амандаа зуун зугтахад Тимур араас нь хөөдөг. Бөмбөг хагартал тоглоом үргэлжилдэг” хэмээн захирал ярьжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Амурт идэш болгон ямааг тавьж өгсөн ч бар ямааг идэлгүй нөхөрлөж эхэлсэн юм. Дархан цаазат газрын ажилтнууд ямааг Тимур хэмээн нэрийдээд байгаа юм. Энэ хоёрын үерхлийг олон хүн сонирхож байгаа бөгөөд сүүлийн нэр сар тэр хоёр хэвлэлийн од болоод байгаа. Дархан цаазат газрын ажилтнууд тэр хоёрын үерхлийн талаарх мэдээллийг байнга өгдөг болжээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж