Чөлөөт бөхийн УАШТ-ийг шууд дамжуулна

2016 оны 1 сарын 5

Ирэх амралтын өдрүүдэд жүдо, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Жүдо бөхийн УАШТ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болох бол чөлөөт бөхийн УАШТ Улаанбаатар хотноо болно.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг одоогоор NTV телевиз шууд дамжуулахаар болсон байна. Тайлбарлагчаар Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ, тайлбарлагч н.Цэнд нар ажиллах аж.

Энэ удаагийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм.

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 8-10-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. 8-ны өдөр жингийн үзлэг болж, 9, 10-ны өдрүүдэд барилдаан болох юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна