Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур шинэ зам тавилаа

2016 оны 1 сарын 5

Сэтгүүлч:
Улаанбаатар

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлэгийн хашаан  дундуур С.Зоригын гудамжийг зүүн тийш Чин Ван Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь  2,8 метр өргөн зорчих хэсэгтэй 0,7 метр явган замтай, 3,5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдийг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг төдийгүй, замын хөдөлдгөөний дүрэм зөрчигддөг гэж Замын цагдаагийн газраас тайлбарлаж байгаа юм. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хойд талд  урдаасаа хойшоо чиглэлтэй нэг урсгалтай  дээрх замыг шинээр гаргаснаар Энхтайваны өргөн чөлөө дахь замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна