Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталлаа

Хотжилтод хамгийн их өртөж байгаа Улаанбаатар хотын хувьд жил бүр 18-20 төрлийн халдварт өвчин бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 50-54 хувийг Улаанбаатар хотын өвчлөл эзэлж, зонхилон тохиолдох халдварт өвчнөөс халдварт шар, цусан суулга, хоолны хордлогот халдвар, сүрьеэ өвчний тархалт буурахгүй, нийт өвчлөлийн 40 гаруй хувийг эзэлж байна.

Иймээс “Хотжилт ба эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, 2016 оны нэгдүгээр сарыын 4-ний өдрийн хуралдаанаараа Засгийн газар баталсан байна.

Үндэсний хөтөлбөр батлагдсанаар хот, суурин газрын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүх талаар сайжруулахын тулд аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй, хариу арга хэмжээ болно  гэж үзэж байна.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж