&#34Төв Ургац&#34 II тойргийн эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

&#34Төв Ургац&#34 II тойргийн эхний хожлоо авлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд өчигдөр эхэллээ.

Спортын төв ордны "А" зааланд болж буй лигийн тоглолтын II тойргийн эхний тоглолтуудын мэдээллийг хүргэж байна. 

СБЛ Хасын Хүлэгүүд vs Баянзүрх Их Өргөө Аравтууд – 102:94

Мон-Алтиус Смарт vs Төв аймаг Төв Ургац – 87:110

/Төв Ургац баг дараалсан 4 дэх хожлоо авлаа/


Төв-Ургац 110-87 Смарт

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдрөөс /01.4/ эхэллээ. Хоёрдугаар тойргийн эхний тоглолт "Төв аймгийн Төв-Ургац" болон "Мон-Алтиус Дундговь Смарт" багуудын хооронд болж өндөрлөлөө.

Төв-Ургац тоглолтын эхлэлийг тун сайн эхлүүлж, онооны давуу байдлийг бий болгосноор тоглолт тэдний гарт орсон гэхэд болох юм. Chris Jones Супер лиг дахь хамгийн өндөр оноогоо авсан тоглолтоо хийж 33 оноо, 14 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн ээлжит гайхалтай тоглолтоороо бэлэг барьсан бол Д.Мөнхтөр 17 оноо, Ц.Ганболд 14 оноо, З.Доржсүрэн 11 оноо, Reggis Onwukamuche 13 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тун жигд тоглолтыг үзүүлж багаа хожилд хөтөллөө. Улмаар "Төв-Ургац" улирлын 5 дахь хожлоо байгуулж, хүснэгтийн хоёдугаар байрт орж ирсэн бол "Мон-Алтиус Дундговь Смарт" хожигдсоноор  хүснэгтийн гуравт жагсаж эхэллээ. Тэднээс Б.Дархантөгс ээлжит сайн тоглолтоо үзүүлж, 25 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Andre Brown 11 оноо, 16 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн ч тэд хожигдсон юм. Бас нэгэн муу мэдээ байгаа нь шагайны бэртлийн улмаас хоёр тоглолт өнжөөд байсан А.Гансүх өчигдрийн тоглолтод оролцож 18 оноо авсан ч тоглолтын дундуур бэртэлээ сэдрээн тоглолтыг чөлөөлсөн юм. Мөн тэдний сэлгээ тун хангалтгүй байлаа. Сэлгээнээс гарч тоголсон тоглогчид нийлээд ердөө 16 оноо авсан нь тэдний хожигдсон шалтгаан байсан гэж болно.

 

Б.БИЛГҮҮН 41 ОНОО АВЧ БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ

Хүлэгүүд 102-94 Аравт

Үндэсний супер лигийн хоёдугаар тойргийн хоёр дахь тоглолт SBL-Хасын Хүлэгүүд болон Баянзүрх дүүрэг Их өргөө Аравтуудын супер тулаан байлаа. Тоглолт эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн бөгөөд 4-р үеийн төгсгөлд Хүлгүүдийн хурдан довтолгоог зогсоошгүй байснаар тэд хожил байгууллаа. SBL-Хасын Хүлэгүүд энэ улиралд анхны лигонер тоглогчоо багын бүрэлдхүүндээ авчирсан ч Harris  супер лигийн эхний тоглолтондоо өөрийгөө төдийлөн харуулж чадсангүй. Харин ОУХМ Б.Билгүүн онцгой тоглолтоо үзүүлж 41 оноо, 9 самбаррас бөмбөг авалт гүйцэтгэн багаа хожилд хөтөллөө. Түүнд А.Бямбадорж 16 оноо, О.Сэргэлэн 14 оноо, 6 ашигтай дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт, Б.Батжавхлан 12 оноо, А.Энхтүвшин 11 оноо, 12 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэн тусалснаар баг нь хожход хангалттай байлаа.

Харин Их өргөө Аравтуудын хувьд эцсийн мөчид хожигдол хүлээсэн ч тэдний сэлгээний тоглогчидийг магтах хэрэгтэй байлаа өмнөх тоглолтонд сэлгээний тоглогчид нэг ч оноо аваагүй байсан муу үзүүлэлттэй байсан бол, өнөөдөр тэдний оноог сэлгээнийхэн явуулж байсан юм. Тэдний сэлгээ өнөөдөр 25 оноо авсан нь өмнөх тоглолтуудтай харьцуулхад  маш өндөр үзүүлэлт юм. Мөн С.Өрнүүнбилэг 22 оноо, Д.Мөнхтүвшин 15 оноо, Ш.Сэдбазар 15 оноо, 8 ашигтай дамжуулалт, сэлгээнээс гарч тоголсон Н.Улаанхүү 14 оноо тус тус гүйцэтгэсэн ч баг нь хожигдсон юм.

 

2 тойргийн эхний тоглолтМон-Алтиус Смарт vs Төв аймаг Төв Ургац – 87:110Төв Ургац баг дараалсан 4 дэх хожлоо авлаа

Posted by Mongolian National Basketball Association on Monday, January 4, 2016

 

 

СБЛ Хасын Хүлэгүүд vs Баянзүрх Их Өргөө Аравтууд – 102:94

Posted by Mongolian National Basketball Association on Monday, January 4, 2016

 

МҮСБХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж