Британи 3000 өнчин хүүхдийг авна

2016 оны 1 сарын 6

 

Их Британийн парламентын Олон улсын хөгжлийн хороо Европт эцэг, эхгүй  үлдсэн, хүний наймааны золиос болж магадгүй 3000 хүүхдийг авахыг дэмжлээ. Британийн Олон улсын хөгжлийн яамны ажлыг хянадаг уг хорооны гишүүд Сирийн 20 мянган дүрвэгчийг хүлээн авахдаа тэр хүүхдүүдийг тэдний тоонд оруулан авах нь нэн тэргүүн зорилт гэж үзлээ.

 

“Хүүхдүүд энэ хямралд нэрвэгдсэн дүрвэгсдийн хамгийн эмзэг хэсэг” хэмээн тус хорооны тэргүүн Стивен Твигг хэлжээ.

 

Бусад зөвлөмжийг өгөхийн зэрэгцээ дүрвэгсдэд улс даяар туслах санал гарч байгааг дэмжин туслах талаар бодохыг Британийн засагт тус хороо зөвлөв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна