Порошенко фото эвлүүлгийн баатар болов

2016 оны 1 сарын 6

Украины ерөнхийлөгч Twitter-т дэлхийн лидерүүдийн дунд байгаа хуурамч зургаа The Economist сэтгүүлийн хавтасанд тавьсан байв. Сэтгүүлийн жинхэнэ  хувилбарт  нь түүний оронд Путины зураг байжээ.

AFP 2015/ Sergei Supinsky

Порошенкогийн Twitter дэх хувийн хуудсанд тавигдсан зургийн дараа сүлжээний хэрэглэгчид түүнийг шууд тохуурхаж эхэлжээ.

Хэрэглэгчид Time, Vogue, Esquire мэтийн янз бүрийн сэтгүүлийн хавтаснаа Порошенкогийн зургийг  эвлүүлэн шоглох болов.

​Петр Порошенко сэтгүүлийн хуурамч хавтасны зургийг Twitter дэх өөрийн хуудаснаа нэгдүгээр сарын 3-нд байрлуулаад “Зарим бэлгийг магтаалын үг биш, хувийн хариуцлага гэж хүлээн авдаг. Баярын өдөрт нэмэрлэе” гэсэн тайлбар хийжээ.

Олон нийтийн сүлжээнийхэн Порошенкод шинэ шинэ сэтгүүлийн хавтсаар тусалж байна.

Хэдэн цагийн дараа Порошенко өөр тавьсан зургаа устгажээ. Хожим ерөнхийлөгчийн аппаратаас зургийг  нийтлэх шийдвэр нь “баярын санаачилга” гээд түүнийг шоглоом, тоглоом  маягаар хүлээн авахдаа Украины өөрийн байрыг дэлхийд хайж байгаа өнцгөөр харах ёстой” гэсэн тайлбар хийсэн  байв.

​Гэхдээ ихэнх хүмүүс  шүүмжлэлтэйгээр түүнд хандлаа.

​Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна