Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгохоор болжээ

2016 оны 1 сарын 6

Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг энэ онд зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхэд авдаг болох шийдвэрийг УИХ гаргаж, төсөвт өртгийг 144 тэрбум төгрөг болгон бууруулсан байсан юм. Ингэснээр, амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын 100 мянга орчим хүүхэд мөнгө авахгүй болж байсан юм. Гэвч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хүүхдийн мөнгийг асуудлыг хэлэлцэж, ярилцжээ. Улмаар хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлсэн байна. Тэрбээр “Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсөж торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” гэж бичжээ.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна