Финляндын хоккейчид залуучуудын дэлхийн аваргад түрүүлэв

2016 оны 1 сарын 6

Финляндад явагдсан залуучуудын хоккейн дэлхийн аваргад талбайн эзэд түрүүллээ. Финалын тоглолтод Финлянд-ОХУ-ын хоккейчид үлдээд байсан бөгөөд өчигдөр болсон шийдвэрлэх тоглолтод талбайн эзэд 4:3-аар өрсөлдөгчөө хожжээ. Мөн хүрлийн төлөөх тоглолтод АНУ Шведийн багийг 8:3-аар хожсон байна.

Алтан медаль: Финлянд

Мөнгөн медаль: ОХУ

Хүрэл медаль: АНУ

IV байр: Швед

V-VII байр: Чех, Канад, Словак

VIII-X байр: Дани, Швейцарь, Беларус тус тус орлоо.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна