Өршөөлөөр суллагдагсдыг сургалтад хамруулжээ

2016 оны 1 сарын 6

Өршөөлийн тухай хууль гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар Хорих ангиас суллагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа иргэдэд зориулсан “САЙХАН АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ АЯН”-ыг сарын хугацаанд “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Саруул Ухаан” ТББ, “Нийгэм маркетинг” ТББ, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд 9 хорих ангийн 1072 хүмүүжигчийг сэтгэлгээ өөрчлөх сэтгэл зүйн сургалтанд, суллагдсан 819 иргэнийг нийгэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл боловсруулах сургалтанд хамруулан идэвхижүүлэн чадавхижуулаад байна.

Энэ хугацаанд ажил хийх хүсэлтэй 122 иргэн ажил хайж бүртгүүлсэн. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй 57 иргэний төслийг хүлээн аваад байна. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулж бизнесээ эхлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна. 

 

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна