Кикбоксчин Н.Бат-Эрдэнэ Гуанжоуд түрүүлжээ

2016 оны 1 сарын 6

"Мишээл" кикбокс сургалтын төвийн тамирчин Н.Бат-эрдэнэ БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон клубүүдын уулзалт тэмцээнд түрүүлж, шинэ оны гараагаа амжилттай эхлүүлжээ. Түүний мэргэжлийн кикбоксын рингэнд хийх дараагийн тулаан 1 дүгээр сарын 16-нд болох юм. Тэрээр мэргэжлийн рингэнд 14 тулалдаан хийснээс 10 ялж, 4 хожигдоод байгаагаас 4 удаа өрсөлдөгчөө техникийн давуу байдлаар ялсан үзүүлэлтэй байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна