Volkswagen 90 тэрбумын өрөнд орж магадгүй

2016 оны 1 сарын 6

Хүрээлэн буй орчны хамгаалалтын агентлагийн (EPA) шаардлагын дагуу АНУ-ын Хууль зүйн яам Volkswagen концерн ба түүний бүрэлдэхүүнд багтах Audi, Porsche компаниудад иргэний нэхэмжлэл гаргалаа. Нэхэмжлэл нь “дизелийн хөдөлгүүрийн” дуулиантай холбоотой бөгөөд Германы компанийг 18 тэрбум доллараар торгож магадгүй байна. Reuters мэдээлснээр, торгуулийн хэмжээ нь 90 тэрбум доллар хүрэх магадлалтай болсон аж. Худалдагдсан “утаат дизельтэй” машин бүрийн торгуулийг 37 500 доллар гэсэн дээд хэмжээгээр шүүх тогтоовол 90 тэрбум  долларыг Volkswagen АНУ-ын засаг захиргаанд төлөх юм.

Volkswagen AG, Audi AG, Volkswagen Group of America, Volkswagen Group of America Chattanooga Operations (Теннесси муж дахь үйлдвэр), Porsche AG, Porsche Cars North America компанийн эсрэг нэхэмжлэлийг Детройтын  холбооны шүүхэд шилжүүлсэн байна.  Хууль зүйн яам нь бараг 600 мянган машины хорт утааны хаягдлын төвшнийг бууруулсан гэж  «Фольксваген»-ыг буруутгаж байгаа юм.

Хоёр  литрийн эзэлхүүнтэй дизелийн хөдөлгүүр бүхий  Volkswagen Jetta (2009-2015), Jetta Sportwagen (2009-2014), Beetle, Beetle Convertible (обе 2013-2015), Audi A3 (2010-2015), Volkswagen Golf (2010-2015), Golf Sportwagen (2015), Passat (2012-2015) загваруудад немецийн концерн үзүүлэлтийн буулган мэдээлсэн нь тогтоогдсон юм. Volkswagen Touareg (2009-2016), Porsche Cayenne (2013-2016), Audi A6, A7, A8 и Q5 (2014-2016), Q7 (2009-20015) загваруудын гурван литрийн эзлэхүүнтэй дизель хөдөлгүүр ч хуурамч заалттай  төхөөрөмж тавигдсан байжээ.

EPA агентлаг нь  Volkswagen-ыг хорт утааны хаягдлын төвшний бодит төвшнийг худал мэдээлж байсан гэж 2015 оны есдүгээр сард буруутгасан байлаа. Хөдөлгүүрийн  цахим удирдлагад диоксид азотын хаягдлыг  хэдэн арван хувиаар буулган харуулдаг программ хангамжийг тавьсан байжээ. Компани нь дэлхий даяар 11 сая дизелийн машины нэмэлт үйлчилгээг явуулан прогммыг нь өөрчлөн “агаарын урсгалын шулуутгалын” төхөөрөмжийг байрлуулах  шаардлагатай.

90 тэрбум долларын энэ нэхэмжлэлээс гадна «Фольксваген» өөрийн хөрөнгө оруулагч нарын зүгээс гарах шүүхийн нэхэмжлэлтэй тулгарна. Хөрөнгө оруулагч нар нь 40 тэрбум евроны нөхвөрийг концернаас шаардаж магадгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна